9-р анги нэгж хичээлийн хөтөлбөр
Бүлэг сэдэв: Компьютер
Зоилго:Компьютерийн сүлжээний үндсэн ойлголт дээр
тулгуурлан, чөлөөт нээлттэй эхийн программ хангамжийн талаарх ойлголт, түүнийг
хэрэглэх боломжийг судлах.
Зорилго:
ü Компьютерийн
сүлжээний үндсэн ойлголттой болох.
ü Чөлөөт
нээлттэй эхийн программ хангамжийн талаар мэдлэг эзэмших.
ü Тэдгээрийг
хэрэглээндээ тохируулан ашиглах, мэдлэг, чадварт суралцах юм.
Сургалтын хэрэглэгдэхүүн:
ü Сургалтын
хөтөлбөр
ü 9-р
ангийн сурах бичиг , багшийн ном
ü Үзүүлэн,
тарааж өгөх материал
ü Проектор,
компьютер
Сургалтын арга:
ü Бүтээлч
үйлийн арга
ü Асуудал
дэвшүүлэх арга
ü Тайлбарлан
таниулах
Сургалтын орчин:
ü Мэдээллийн технологийн
кабинет
ü Бүлэг, нэгж, ээлжит
хичээлийн хөтөлбөр
ü Гарын авлага
ü Интернет орчин
Сэдвийн ерөнхий арга зүй:
Уг бүлэг сэдвийн хүрээнд компьютерийн сүлжээний үндсэн ойлголтыг өгч, чөлөөт нээлттэй
эхийн программ хангамжийн талаарх ойлголт, тэдгээрээс хэрэглээндээ тохируулан ашиглах
мэдлэг, чадварт суралцах, ингэснээр программ хангамжийг эрх зүйн хэм хэмжээнд ёс
зүйтэйгээр хэрэглэх соёл эзэмших, хандлага болон төлөвших суурь болох юм.
Сэдвийн суралцахуйн зорилт, хичээлийн агуулга
№
|
Ээлжит хичээл
(сэдэв)
|
Цаг
(40)
|
Суралцахуйн зорилт / сурах арга барил/
|
Хичээлийн агуулга
|
1
|
Компьютерийн сүлжээ
|
1
|
- Компьютерийн сүлжээний зохион
байгуулалт. төхөөрөмжүүдийг таних, үүргийг мэдэх
-Сүлжээний төрөл, хэлбэрийг мэдэх
-Сүлжээний
геомөтр зохион байгуулалтын талаар мэдэх
|
-Компьютерийн сүлжээ, сүлжээний зохион байгуулалт (топологи), сүлжээний
төрөл (тэгш эрхт, клиент-сервер) – ийн талаар мэдэх
-Сүлжээний төхөөрөмжүүд (интернет карт, свич хаб, кабель, шилэн толгой,
модем...)-ийг танин мэдэх, үүрэг зориулалт, тэдгээрийн ажиллагааны зарчим.
|
2
|
Сүлжээний орчинд мэдээлэл солилцох нь
|
1
|
- Компьютерийн
сүлжээгээр өгөгдөл хэрхэн дамждаг талаар ойлгож мэдэх.
-Сүлжээгээр
мэдээлэл солилцох
-Нэг
сүлжээнд буй нэг компьютерээс нөгөөд хандах. мэдээлэл. төхөөрөмжийг хамтран
эзэмших
- Утасгүй
сүлжээнд МХХТ-ийн хэрэгсзл ашиглзн холбогдох
-Сүлжээний
аюулгүй байдлыг хангах энгийн дүрмийг мэдэх, хэрэгжүүлэх
|
-Сүлжээгээр өгөгдел дамжих, сүлжээний орчинд мэдээлэл солилцох.
-Утасгүй сүлжээнд
холбогдоход шаардлагатай төхөөрөмжүүд
-Сүлжээнд аюулгүй ажиллах.
|
3
|
Нээлттэй эхийн программ хангамж
|
1
|
-Чөлөөт,
нээлттэй эхийн программ хангамжийн талаар ойлгох
-Нээлттэй
эхийн стандартын талаар ойлгох, нээлттэй эхийн программыг хэрэглэх, түгээхдээ
уг дүрмийг хэрэгжүүлэх.
|
-Чөлөөт, нээлттэй эхийн үйлдлийн систем, хэрэглээний багц программ
(Linux, OpenOffice,…);
-Чөлөөт программ хангамж (Freeware),
|
No comments:
Post a Comment